“Ювентус” тэргүүллээ хадгалсаар байна

“Ювентус” тэргүүллээ хадгалсаар байна

Италийн Сери А лигийн 33 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа “Женоа”-г хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 83 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажуулсаар байна.

Тоглолтын 17 дахь минутад Муньос өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Ердөө нэг минутын дараа Дибала нэгийг нэмсэн бол Манжукич 41 дэх минутад асуудлыг бараг шийдсэн. Хоёрдугаар үед 64 дэх минутад Бонуччи нэгийг нэмж, эцсийн цэгийг нь тавьжээ.

Бусад тоглолтын үр дүн

Сассуоло 2-2 Наполи

Милан 1-2 Эмполи

Кьево 1-3 Торино

Сампдория 1-2 Кротоне

Лацио 6-2 Палермо

Удинезе 2-1 Кальяри

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.