Екатеринбургийн “Их дуулга”-д манай 20 бөх оролцоно

Екатеринбургийн “Их дуулга”-д манай 20 бөх оролцоно

ОХУ-ын Екатеринбург хотноо энэ сарын 20-нд жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болох учиртай. Одоогийн байдлаар дэлхийн 140 орны эрэгтэй 194, эмэгтэй 137, нийт 331 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Тэгвэл манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10, нийтдээ 20 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. “Их дуулга” ангиллын тэмцээн гэдэг утгаараа манай улс шилдэг тамирчдаа илгээхээр болсон байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар барилдах бол 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар зодоглоно.

Харин 73 кг-д Ё.Баасанхүү, Б.Пүрэвдаваа гэсэн хоёр залуу бөх барилдахаар мэдүүлэгт багтсан бол 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба нар оролцох ажээ. 90 кг-ын хувьд Д.Цэрэнням барилдах бол +100-д Б.Тэмүүлэн оролцох юм байна.

Эмэгтэйчүүдээс 48 кг-д залуу тамирчид болох Б.Хорлоо, Э.Уртнасан нар барилдахаар болж. 52 кг-д А.Цолмон, Г.Ганцэцэг нар зодоглох бол 57-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг нар өрсөлдөх юм байна. Харин 63-д Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал нар барилдах бол 70-д М.Даваасүрэн, Б.Хонгорзул нар оролцохоор мэдүүлэгт багтсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.