“Ювентус” Францид ялалт байгууллаа

“Ювентус” Францид ялалт байгууллаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Италийн алдарт “Ювентус” клуб Францийн “Монако”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа.

Ингэснээр финалд үлдэх магадлал маш өндөр болж ирлээ. Хариу тоглолт Италид болно. Тэр тоглолтод ядахын мууд тэнцэх, эсвэл нэг гоолын зөрүүтэй хожигдоход “Ювентус” финалд шалгарах юм.

Энэ удаагийн тоглолтын 29, 59 дэх минутад Игуаин хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.  Мөн тэрбээр Аваргуудын лигт энэ улиралд 5 гоолтой болж ирлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.