ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхлэсэн олон улсын ҮI дахь удаагийн “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд үргэлжилж, өнөөдөр хөвгүүдийн 38, 50, 63, 85 кг, охидын 34, 44, 57 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Тэгвэл охидын 44 кг-ын жинд Б.Эрдэнэсувд алт, 57 кг-ын жинд Н.Анударь мөнгө, 34 кг-ын жинд Г.Оюундарь хүрэл медаль хүртжээ.
Харин хөвгүүдийн 50 кг-ын жинд О.Сүлдхүү нэгдүгээр тойрогт якутын бөх Нюргун Макаровыг 3:2 онооны харьцаагаар ялж 85 кг-ын жинд Н.Чинзориг нэгдүгээр тойрогт Николай Борисовт цэвэр ялагджээ.
Маргааш хөвгүүдийн 42, 54, 69 кг, охидын 37, 48, 62, 67 кг-ын жингүүдийн барилдаан болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.