Э.Сумъяа Риог зорих эрхтэй боллоо

Э.Сумъяа Риог зорих эрхтэй боллоо

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос 53 кг-ын жинд Олимпийн эрхээ аваад байсан Э.Сумъяа Риог зорих эрхгүй болоод байсан билээ.  Учир нь Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул ДБНХ-ноос уг шийдвэрийг гаргажээ. Сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтсан юм.

Тэгвэл саяхан Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос Э.Сумъяагийн Олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн байна. Ингэснээр эмэгтэй чөлөөтийнхөн эргээд дөрвөн эрхтэй боллоо. 

Н.Болд 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.