ОХУ-ын хоккейчид эхний хожигдлоо амслаа

ОХУ-ын хоккейчид эхний хожигдлоо амслаа

Хоккейн ДАШТ-ын Германы Колн болон Францын Парис хотуудад болж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө хэсгийн сүүлчийн тоглолт боллоо. ОХУ-ын шигшээ АНУ-ын хоккейчидтэй тоглож 3-5 харьцаагаар хожигдсон байна. Тоглолтын эхний Оросууд салхийг хагалсан ч хоёрдугаар үед 3-3 болж тэнцэж дуусчээ. Шийдвэрлэх үед АНУ шигшээ дахин хоёр шайбыг оруулснаар хожил байгуулжээ.

Ингэснээр А хэсгийг  АНУ-ын шигшээ 18 оноотойгоор тэргүүлж хүчирхэг Финляндын шигшээтэй таарсан бол ОХУ-ын шигшээ 17 оноогоор хоёрт эрэмбэлэгдэж Чехийн шигшээтэй таарсан байна. Харин Б хэсгийг Канадын шигшээ 19 оноотойгоор тэргүүлж Германы шигшээтэй таарчээ. Хэсгийн эхний тоглолтод Канадын баг хожигдсон билээ.

Шилдэг тоглогчоор Артем Панарин 13 оноотойгоор тэргүүлж байгаа бол Канадын Нате Макиннон 12 оноотойгоор удаалж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.