Кавайгүй Сан Антонио Спөрс бутниргүүллээ

Кавайгүй Сан Антонио Спөрс бутниргүүллээ

Өрнөд бүсийн аваргад Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Сан Антонио Спөрстэй цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Өмнөх тоглолтод Кавай шидэлт хийх үедээ Заза Пачулиагийн хөлөн дээр эвгүй гишгэн унаж, зүүн хөлний шагайгаа гэмтээсэн бөгөөд өнөөдөр талбайд гараагүй байна. Улмаар тоглолтын эхний хагаст 72 оноог Уорриорс салгаж чадсан бол эсрэг багтаа 44 оноог алджээ. Нэгэнт оноогоор тасарсан Уорриорс онооны зөрүүг сүүлийн хагаст холдуулж 100-136 харьцаагаар бутниргэж цувралыг 2-0 харьцаатай болголоо. Дараагийн тоглолт Спөрсийн талбайд энэ сарын 22-ны өглөө тоглоно.

Тус тоглолтод Стефэн Көрри 29 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар тэргүүлсэн бол СакКав 18, Кэвин Дурант 16 оноогоор тусалжээ. Уорриорсоос талбайд гарсан бүх тоглогчид нь оноо авсан гайхалтай үзүүлэлт үзүүлжээ. Харин эсрэг багаас Кавайг орлож гарсан Жоннатон Симмонс 22 оноог авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.