“Реал Мадрид” Ла лигт 33 дахь удаагаа түрүүллээ

“Реал Мадрид” Ла лигт 33 дахь удаагаа түрүүллээ

Испанийн Ла лигт түрүүлэх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл өрнөлөө. Сүүлчийн тойрогт “Реал Мадрид” клуб хожих эсэхээс хамаарч “Барса” түрүүлэх үү, Мадрид хотын баг уу гэсэн асуулт үлдээд байсан юм. Тэгвэл 38 дугаар тойрогт “Реал Мадрид” клуб “Малага”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авснаар 93 оноотой болж, түрүүллээ. Ийнхүү алдарт “Реал Мадрид” улсынхаа аваргаар тодорч, Зидан ямархуу энтэй дасгалжуулагч вэ гэдгээ харууллаа. Тоглолтын 2 дахь минутад Роналдо Ла лигийн 25 дахь гоолоо оруулсан. Араас нь Бензема 55 дахь минутад нэгийг нэмжээ.

“Реал”-ын хувьд 2011-2012 оны улирлаас хойш улсынхаа лигт түрүүлж чадаагүй байсан юм. Ийнхүү 5 жилийн дараа дахин түрүү багаар тодорлоо. Мөн Ла лигт 33 дахь удаагаа түрүүлж, рекорд тогтоогоод байна.

Тэгвэл “Барселона” клуб 38 дугаар тойрогт талбайдаа “Эйбар”-ыг хүлээж авч, 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 90 оноотой хоёрдугаар байрт шалгарч байгаа юм. “Барса”-гаас Суарес нэгийг, Месси хоёрыг оруулсан байна. Нэг гоол нь авто гоол. Месси энэ тойрогт хоёрыг оруулснаар Ла лигийг 37 гоолтой өндөрлүүлж, мэргэн бууч боллоо.

Ла лигт “Атлетико” 78 оноотой гурав, “Севилья” 72 оноотой дөрөвдүгээр байрт шалгарч, Аваргуудын лигийн эрхтэй хоцорлоо. Харин “Гранада”, “Осасуна”, “Спортинг Хихон” гэсэн гурван баг доошоо унаж байна.

Н.Болд

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.