“Ювентус” зургаа дараалж Сери А лигт түрүүллээ

“Ювентус” зургаа дараалж Сери А лигт түрүүллээ

Италийн Сери А лигийн 37 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа “Ювентус” клуб доошоо унах байрт бичигдэж буй “Кротоне” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 88 оноотой болж, сүүлчийн тойргоос үл хамаарч Сери А лигт түрүүлэх болзлоо хангалаа. Араас нь нэхэж буй “Рома” 4 оноогоор хоцорч байгаа учраас ийн нэг тойргийн өмнө асуудал шийдэгдлээ.

Тоглолтын 12 дахь минутад Манжукич тооны харьцааг нээсэн бол Дибала 39, Алекс Сандро 83 дахь минутад тус бүр нэг гоол нэмэрлэжээ. Ийнхүү “Ювентус” сүүлийн зургаан жил Сери А лигт дараалан түрүүлж, рекорд тогтоогоод байна.

38 дугаар тойрогт “Рома” болон “Наполи” клубын аль нь гуравдугаар байрт шалгарах вэ гэдэг асуудал шийдэгдэнэ. “Пескара” болон “Палермо” клубүүд доош унах нь тодорхой болсон. 38 дугаар тойрогт “Кротоне” болон “Эмполи” клубын аль нэг нь доошоо унах юм.

Н.Болд

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.