ОХУ-ын Назрань хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Оросын АШТ зургадугаар сарын 12-15-нд болно. Тус тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхийг хүсчээ. Үүний дагуу гавьяат тамирчин Г.Мандахнаран Э.Ням-Очир, ОУХМ З.Занабазар, Т.Тулга, спортын мастер Н.Амарсайхан гэсэн таван тамирчин гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр очжээ.
Якут, манай улсын бөхчүүдээс гадна Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Сахад очоод байна. Манай бөхчүүдийн хувьд ялгаагүй зургадугаар сарын 10-11-нд болох сонгон шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэл болж байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.