Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо арвангурав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озеки Терүнофүжитэй Г.Ган-Эрдэнэтэй барилдлаа. Хоёр бөх 13 удаагаа таарч барилдсан бөгөөд аварга ёс дэх удаагаа давлаа. Тэрбээр нацү башёгийн 14 дахь даваагаа авсан бол 38 дахь удаагаа түрүүлэх болзлоо хангалаа. Харин Терүнофүжи 11 даваа гурван унаатай боллоо.
Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж озеки Гоёэдотой барилдлаа. Өмнө нь хоёр бөх 40 удаа таарч барилдснаас 30 нд аварга даваад байсан байна. Өнөөдрийн барилдаанд харин аварга унаж 11 даваа гурван унаатай боллоо.
Маргааш буюу нацү башёгийн сүүлийн өдөр Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи нар барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-3
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-3
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 5-9
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-7
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 8-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 6-8
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.