“Рома” Аваргуудын лигийн эрхээ авч, “Наполи” гуравдугаар байрт шалгарлаа

“Рома” Аваргуудын лигийн эрхээ авч, “Наполи” гуравдугаар байрт шалгарлаа

Италийн Сери А лигийн 38 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ улиралд “Ювентус” түрүүлэх нь нэг тойргийн өмнө тодорхой болсон. Тэгвэл сүүлчийн тойрогт хоёрдугаар байрт ямар баг шалгарах вэ гэдэг асуултын хариулт үлдээд байлаа. Хоёрдугаар байрын төлөө “Рома” болон “Наполи” клубүүд өрсөлдөж байсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө “Рома” клуб талбайдаа “Женоа”-г хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 87 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Мөн ирэх улиралд Аваргуудын лигт шууд орох эрхтэй болж байгаа юм. Тоглолтын 3 дахь минутад зочдоос Пеллегри гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 10 дахь Жеко тэнцүүлсэн. Мөн тэрбээр Сери А лигийн 29 дэх гоолоо оруулсан юм.

Түүний араас 74 дэх минутад Де Росси гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Гэв “Женоа”-гаас 79 дэх минутад Лазович тэнцүүлсэн. Ийнхүү тэнцэж байх эгзэгтэй үед 90 дэх минутад Перотти гоолдож, багтаа ялалт авчирчээ.

Нөгөө талд “Наполи” клуб “Сампдория”-гийн талбайд зочилж, 2:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 86 оноотойгоор гуравдугаар байрт шалгарлаа. Мөн ирэх улирлын аваргуудын лигт оролцохын тулд плей-офф шатны тоглолт хийхээр боллоо. Тоглолтын 36 дахь Мертенс гоолдож, Сери А лигийн 28 дахь гоолоо оруулсан. Улмаар Инсинье 42, Гамшик 49 дэх минутад нэг нэгийг нэмсэн. Харин эзэн багаас 50 дахь Куальярелла тооны харьцааг ойртуулсан ч 65 дахь минутад Кальехон хариуг нь барьжээ. Ийнхүү “Наполи” хожих нь тодорхой болсон ч 90 дэх минутад талбайн эздээс Альварес нэг гоол оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Кротоне 3-1 Лацио

Фиорентина 2-2 Пескара

Интер 5-2 Удинезе

Палермо 2-1 Эмполи

Торино 5-3 Сассуоло

Н.Болд 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.