Залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо.
Ингэснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялжээ. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанаа 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Мөн 72 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.