Герман эхний хожлоо байгууллаа

Герман эхний хожлоо байгууллаа

2017 оны Тив хоорондын цом буюу FIFA Confederations Cup тэмцээн эхэллээ. ДАШТ-ний өмнөх жилд зохион байгуулагддаг тус тэмцээнд ОХУ, Португал, Мексик, Шинэ Зеланд Герман, Чили, Камерун, Австрали багууд оролцож байгаа билээ.

Өнгөрсөн шөнө Герман, Австрали тоглолтууд болж 2-3 харьцаагаар Германы шигшээ хожил байгуулжээ. Эхний гоолыг тав дахь минутад Стиндл Автсралийн хаалганд оруулсан бол 41 дэх минутад тэнцээний гоолыг Рогич оруулжээ. Үүнээс гурван минутын дараа Дреклер торгуулийн цохилтоор Герман тэргүүлж эхэлжээ.

Хоёрдугаар үеийн 48 дахь минутад Горетцка тэргүүллээ баталгаажуусан бол 56 дах минутад Юрич тооны харьцааг 3-2 болгож ойртуулжээ. Ингэснээр гурван оноотойгоор Б хэсгийн хоёрт бичигдэж байгаа бол Австрали гуравт байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.