Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Монако”-гийн довтлогч Килиан Мбаппег авах оролдлогоо зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Францын шигшээ баг Английг нөхөрсгөөр 3:2-оор хожсоны дараа “Реал”-ын Ерөнхийлөгч Флорентино Перес түүнтэй уулзаж, ярилцсан талаар мэдээлэл гарсан.
Хэрвээ Мбаппег тэд авч чадвал Гарет Бейлийг явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Учир нь Бейл өнгөрсөн улиралд гэмтэлтэй байсаар цөөн хэдэн тоглолтод л оролцсон билээ. Мбаппегийн хувьд өөрөө “Монако”-гаас явахгүй байх талаар бодолцож байгаа аж. Түүний энэ шийдвэр багийн андууд болох Бенжамен Менди болон Тома Лемар нар багагүй нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл ч гараад байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.