“Барселона” Паулиньогийн төлөө 20-25 сая евро санал болгож байна

“Барселона” Паулиньогийн төлөө 20-25 сая евро санал болгож байна

Испанийн алдарт “Барселона” клуб Хятадын  “Гуанжоу Эвергранд” багт тоглож байгаа Паулиньог авахаар идэвхтэй сонирхож байгаа билээ. Өдгөө 28 настай Бразил хөлбөмбөгчийг авснаар Каталаны багийн хагас хамгаалалтыг тэнцвэржүүлнэ гэж тэд үзэж буй аж.

“Барселона” аль хэдийнэ хувь тоглогчтой тохиролцсон бөгөөд Паулиньо ч өөрөө Европ руу буцах хүсэлтэйгээ илэрхийлсэн. “Гуанжоу”-гийн хувьд түүнийг 40 сая еврогоор зарах хүсэлтэй байгаа аж. Харин “Барса” 20-25  саяар авах гэж үзэж буй юм байна.

Нөгөө талаар Хятадын багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари Азийн аваргуудын лигийн плей-оффын тоглолтын босгон дээр гол тоглогчоор алдахыг хүсэхгүй байгаа гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.