Вест Хэм Жиру болон Уолкотт нарыг авахыг хүсч байна

Вест Хэм Жиру болон Уолкотт нарыг авахыг хүсч байна

Английн “Вест Хэм” клуб нэг хотын баг болох “Арсенал”-аас Оливье Жиру болон  Тео Уолкотт нарыг авахыг хүсч байгаа ажээ. “Алхнууд” энэ хоёр тоглогчийн төлөө 50 сая фунт төлөхөд бэлэн байгаа юм байна.

Түүнээс гадна “Манчестер Сити”-гийн довтлогч Келечи Ихеаначог “Вест Хэм” авахаар сонирхож байгаа ажээ. Жиругийн хувьд энэ улиралд нийтдээ 29 тоглолтод оролцож, 12 гоол оруулсан юм. Харин Уолкотт 28 тоглолтод оролцож, 10 гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.