Герман түрүүлж, Португал хүрэл медаль хүртлээ

Герман түрүүлж, Португал хүрэл медаль хүртлээ

ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээний шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд болж өндөрлөлөө. Финалд Германы шигшээ баг Чилитэй тунасан. Тэгвэл энэ тоглолтод Герман өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч,  Холбоодын цомд түрүүлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 20 дахь минутад Ларс Штиндль оруулж, багтаа цом авчирчээ.

Тэгвэл хүрэл медалийн төлөө Португалын шигшээ баг Мексиктэй тулж, 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 54 дэх минутад Нету авто гоол оруулж, Мексикт боломж олгосон. Энэ үр дүнгээр дуусах шахаж байтал 90 дэх минутад Пепе тоог тэнцүүлж, багтаа итгэл найдвар авчирсан юм. Улмаар 104 дэх минутад Андре Силва торгуулийн цохилтоос багтаа ялалт авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.