Орос, Английн шигшээг тэмцээнээс хасахыг анхааруулжээ

Орос, Английн шигшээг тэмцээнээс хасахыг анхааруулжээ

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Франц улсад болж байгаа билээ.

Тэгвэл Англи болон Оросын шигшээ багийн тоглолтын дараа хоёр багийн фанатууд хоорондоо зодолдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үүний улмаас Орос, Английн нийлсэн 4-5 фанат маш хүнд байдалтай эмнэлэгт хэвтэж байгаа ажээ.

Тиймээс Европын хөлбөмбөгийн холбоо Орос, Английн фанатуудыг дахин иймэрхүү асуудал гаргавал шигшээ багийг нь тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.