Харүмафүжи Д.Бямбадорж эхний учраа бөхөө өвдөг шороолууллаа

Харүмафүжи Д.Бямбадорж эхний учраа бөхөө өвдөг шороолууллаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё гурав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Шодайтай барилдаж давж гурван даваатай башёг тэргүүлж байна.

Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такакейшо барилдан давж башёгийн анхны даваагаа авсан бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж унасан байна. Тэрбээр хоёр даваа нэг унаатай болжээ.

Маргааш Хакүхо маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такакейшотой, Харүмафүжи маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Точиношинтой, Какүрю комосүби Ёшиказитай барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-2

Ёкозүна Какүрю М.Ананд 2-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 1-2
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 1-2
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-3
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 2-1

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.