Хакүхо башёг тэргүүлж байна

Хакүхо башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё долоо дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Икойтой барилдаж долоо дахь даваагаа авсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Котошогекүтэй барилдаж давжээ. Тэрбээр таван даваа хоёр унаатай боллоо.

Нагоя башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, маэгаширигийн 8-аас барилдаж байгаа Аояама нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол озеки Такаясү нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 5-2

Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-3
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-4
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 3-4
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-7
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.