"Реал" Мбаппегийн төлөө "Монако"-д 180 саяыг санал болгожээ

"Монако" клуб болон "Реал"-ын хооронд яригдаж буй Килиан Мбаппегийн наймааны эрч түр сулраад байна. Гэхдээ Мадрид хотын баг түүнийг авна гэж найдсан хэвээр аж. Энэхүү наймаа солилцооны цонх хаагдах сүүлчийн өдрүүдэд болно гэж итгэсэн хэвээр ажээ.  

"Монако"-гийн хувьд хөлбөмбөгчний үнийг өсгөсөөр байгаа. Өнгөрсөн долдугаар сард клубын Ерөнхийлөгч Дмитрий Рыболовлев, дэд ерөнхийлөгч Вадим Васильев нар "Реал"-ын төлөөлөлтэй биечлэн уулзаж, Мбаппег 190 сая еврогоор зарахаа мэдэгдсэн юм. 

"Монако" үндсэндээ 192 сая еврогийн үнэ хүргэхээр хичээж байгаа. Учир нь өнгөрсөн жилийн зун "Реал" болон ПСЖ" яг ийм үнийг Неймарт санал болгож байсантай дүйцүүлж байгаа юм байна. "Реал"-ын хувьд 150-160 сая евро төлөхөд бэлэн бөгөөд довтлогчийн тоглолтын үр дүнгээс шалтгаалж 20-30 саяын бонус өгөхөд бэлэн гэсэн хариулт өгсөн аж. 

Харин "ПСЖ" Неймарын төлөө 222 сая евро төлөх нь тодорхой болсон энэ үед санал арай өөрчлөгдөж байгаа юм байна.  Хэрвээ Мбаппе "Алтан бөмбөг"-ийн төлөө өрсөлдөх тамирчдын жагсаалтад багтсан тохиолдолд 25 сая еврогийн урамшуулал өгнө. Харин наймаа 180 саяас хэтрэхгүй байх ёстой гэсэн хүсэлт тавиад байгаа ажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.