Куотиньо мягмар гарагт 100 саяар “Барса” руу явна

Куотиньо мягмар гарагт 100 саяар “Барса” руу явна

Английн "Ливерпүүл" клубын хагас хамгаалагч Филиппе Коутиньо "Барселона" руу явахад тун ойрхон байна. Хэдийгээр Юрген Клопп зарахгүй гэж гүрийж байгаа ч хэвлэлүүд наймаа болоход ойрхон байгааг мэдээлсээр. Тэр ч битгий хэл Каталоны баг өдгөө 25 настай бразил эрийг 100 сая еврогоор авч, мягмар гарагт асуудал шийдэгдэх ажээ. 

Мөн Коутиньо "Барса"-тай 5 жилийн гэрээ байгуулах юм байна. Өмнө нь "Барса" 70 сая дээр нэмэх нь 10 гэсэн саналыг хүргүүлээд татгалзсан хариу авсан. Тиймээс энэ удаад 100 саяыг өгөхөөр болжээ. Коутиньо Дублинд болсон "Атлетик" клубтэй хийсэн нөхөрсөг тоглолтод оролцоогүй. Энэ нь "Барса" руу явах болсонтой холбоотой ч байж магадгүй байна.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.