Роналду 4-12 тоглолт өнжиж магадгүй

Роналду 4-12 тоглолт өнжиж магадгүй

Испаний хамгийн том хоёр клубын тоглолт урд шөнө “Испаний Сүпер Цом”-ын төлөөх тоглолт 3:1 харьцаатай эзэн хааны баг буюу Реал Мадридын хожлоор өндөрлөсөн юм.

Тус тоглолтын 58 дахь минутанд орж ирсэн Криштиан Роналду 79 дэх минутад гоолын баяраа тэмдэглэхдээ өмсгөлөө тайлж нүцгэлснээс болж эхний шар хуудсаа авсан билээ. Харин хоёр дахь шар хуудсыг 82 дахь минутад авч талбайг орхижээ. Харин хоёр дахь шар хуудсаа жүжиглэлт гэсэн үндэслэлээр хүртлээ.

Уг шийдвэрт дургүйцэж түүнийг 4-12 хүртэлх тоглолтод оролцуулахгүй байх боломжтой талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал шүүгчийн шийдвэриийг эсэргүүцсэн, шүүгчийн халдашгүй эрхэнд халдаж, биед нь хүрсэн гэсэн үндэслэлээр 4-12 тоглолтын шийтгэл ноогдуулж болох гэнэ. Уг тоглолтыг шүүсэн шүүгч тоглолтын тэмдэглэлдээ “Улаан хуудас авсны дараа тус тоглогч намайг түлхэж, миний шийдвэрийг эсэргүүцсэн” хэмээн бичсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.