Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Криштиано Роналдо Испанийн супер цомын тэмцээний эхний тоглолтын үеэр гаргасан үйлдлийнхээ төлөө 5 тоглолтоор бандууллаа. Испанийн супер цомд “Барселона” клубын талбайд “Реал” зочилж тоглосон.
Энэхүү тоглолтод “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 1:3-аар буулгаж авсан билээ. Харин шийдвэрлэх гоолыг оруулсан Криштиано Роналдо хоёр шар хуудас авч, талбайг чөлөөлсөн. Гэвч тэрбээр шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй бухимдаж, биед нь хүрч, түлхээд авсан юм.
Энэхүү үйлдлийнх нь төлөө Испанийн хөлбөмбөгийн холбоо түүнийг 4 тоглолтоор торголоо. Улаан хуудасны нэг торгуультайгаа нийлээд тэрбээр 5 тоглолт өнжих нь ээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.