“Эвертон” эхний хожлоо авлаа

“Эвертон” эхний хожлоо авлаа

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн плей-офф шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английг төлөөлж Европа лигт орохын төлөө хүч үзэж буй “Эвертон” клуб өнгөрсөн шөнө талбайдаа Хорватын “Хайдук Сплит” багийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм.

Тоглолтын 30 дахь минутад Майкл Кин тооны харьцааг нээсэн бол 45 дахь минутад Гуйе нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. Долоо хоногийн дараа хоёр багийн хариу тоглолт болж, аль нь Европа лигт орохоо эцэслэн шийднэ.

Тэгвэл урьдчилсан шатанд Италийн “Милан” клуб мөн тоглож байгаа юм. “Милан” өнгөрсөн шөнө талбайдаа Македонын “Шкендия” гэх жижиг багийг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Тоглолтын 13, 27 дахь минутад Португал довтлогч Андре Силва хоёрыг оруулсан. Мөн 25, 85 дахь минутад Монтоливо дубль хийсэн байна. Дунд нь Борини 67, Антлонелли 68 дахь минутад нэг нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

БАТЭ 1-1 Александрия

Динамо Загреб 1-1 Скендербеу

Краснодар 3-2 Црвена Звезда

Аполлон 3-2 Мидтьюлланд

Хафнарфьордур 1-2  Брага

Вардар 2-0 Фенербахче

 ПАОК 3-1 Эстерсунд

 Виктория Пльзень 3-1 АЕК Ларнака

 Альтах 0-1 Маккаби Тель-Авив

 Панатинаикос 2-3 Атлетик

 Лудогорец 2-0 Судува

 Аякс 0-1 Русенборг

 Легия 1-1 Шериф

 Брюгге 0-0 АЕК

 Осиек 1-2 Аустрия

 Вииторул 1-3 Ред Булл

 Домжале 1-1 Марсель

Партизан 0-0  Видеотон

Эвертон 2-0 Хайдук Сплит

Маритиму 0-0 Динамо Киев

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.