"Байерн" шинэ улирлыг хожлоо эхлүүллээ

Германы Бундес лигийн 2017-2018 оны улирал эхэллээ. Шинэ улирлын "хөшиг"-ийг нээж лигийн аварга "Байерн Мюнхэн" клуб талбайдаа "Байер Леверкузен" багийг хүлээж авсан юм. Энэхүү тоглолтод аваргууд хүчтэй байгаагаа харуулж, өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү "Байерн" улирлыг хожлоор эхлүүлж, гурван оноо халаасаллаа. 

Тоглолтын 9 дэх минутад Зюле тооны харьцааг нээсэн бол Толиссо 19 дэх минутад нэгийг нэмж. Тэгвэл "Байерн"-ы шилдэг мэргэн бууч Левандовски 53 дахь минутад торгуулын цохилтоос улирлын эхний гоолоо оруулжээ. Зочдоос нэр төрийн ганц гоолыг 65 дахь минутад Мехмеди оруулсан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.