“Монако” 15 тоглолт дараалан ялж, Фалькао 3 тоглолтод 5 гоол орууллаа

“Монако” 15 тоглолт дараалан ялж, Фалькао 3 тоглолтод 5 гоол орууллаа

Францын Лиг1-ийн гуравдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Улирлыг амжилттай эхлүүлсэн “Монако” клуб энэ тойрогт “Метц” багийн талбайд зочиллоо. Энэ тоглолтод “Монако” өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр буулгаж авсан юм.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 78 дахь минутад Фалькао оруулсан юм. Ингэснээр “Монако” 9 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Тэгвэл Фалькао эхний 3 тойрогт 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

Мөн “Монако” клуб Лиг-1-т 15 тоглолт дараалан хожиж, рекород тогтоолоо. Өмнө нь “Бордо” клуб 2009 онд 14 тоглолт дараалан хожиж, дээд амжилт тогтоож байжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.