“Ювентус”, “Наполи” хожлоо

“Ювентус”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 2017-2018 шинэ улирал “хөшиг”-өө нээлээ. Улирлын салхийг хагалж лигийн аварга “Ювентус” болон топ дөрөвт багтсан “Наполи” клубүүд тус тусын өрсөлдөгчтэйгээ туллаа.

“Ювентус”-ын тухайд эхний тойрогт талбайдаа “Кальяри” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр улирлыг тун ч өнгөтэй эхлүүлж байна. Тоглолтын 12 дахь минутад Манжукич тооны харьцааг нээсэн. Улмаар Дибала 45 дахь минутад нэгийг нэмсэн бол Игауин 66 дахь минутад гүйцээжээ.

Тэгвэл “Наполи” клубын хувьд “Верона”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Тоглолтын 32 дахь минутад талбайн эздээс Супреан өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин 39 дэх минутад Милик нэгийг нэмсэн бол Гулям 62 дахь минутад гүйцээжээ. “Верона”-гаас нэр төрийн ганц гоолыг 83 дахь минутад Паццини оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.