“Манчестер Юнайтед”, “Ливерпүүл” хожиж, “Арсенал” хожигдлоо

“Манчестер Юнайтед”, “Ливерпүүл” хожиж, “Арсенал” хожигдлоо

Английн премьер лигийн 2 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Эхний тойрогт өрсөлдөгчөө 4:0-ээр буулгаж авч, улирлыг гайхалтай эхлүүлсэн “Манчестер Юнайтед” клуб энэ удаад “Соунси”-гийн талбайд зочиллоо.

“Улаан чөтгөрүүд” энэ тойрогт ч гайхалтай байж, өрсөлдөгчөө 0:4-өөр бутниргэлээ. Ингэснээр хоёр тоглолт дараалан 4 гоол оруулж, хаалгандаа ганцыг ч алдсангүй. “Соунси”-гийн эсрэг 45 дахь минутад Эрик Байи гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 80 дахь минутад Лукаку улирлын 3 дахь гоолоо оруулсан бол хоёр минутын дараа Погба нэгийг нэмжээ. Тэгвэл Марсьяль 84 дэх минутад гүйцээжээ.

Хоёрдугаар тойрогт “Ливерпүүл” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авлаа. Энэ тоглолтод “Улаанууд” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан. Ингэснээр эхний хоёр тойрогт нэг тэнцэж, нэг хожоод байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 73 дахь минутад Садьо Мане оруулжээ.

Тэгвэл эхний тойрогт гайхалтай хожлыг байгуулсан “Арсенал” клуб энэ удаад “Сток Сити”-гийн талбайд зочилж, 0:1-ээр хожигдлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 47 дахь минутад Хесе оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Саутгэмптон -3-2 Вест Хэм

Лестер 2-0 Брайтон

Бөрнли 0-1 Вест Бромович

Борнмут 0-2 Уотфорд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.