Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгарлаа

Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгарлаа

Тайванийн Тайпей хотноо Зуны универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 66, 73, эмэгтэй 52, 57 кг-ын барилдаан болж байгаа юм. Эдгээр жингүүдэд манайхаас дөрвөн бөх барилдсанаас 66-д хүч үзсэн Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгараад байна.

Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Макаогийн бөх Леон Ка Инийг ялсан бол гуравдугаар тойрогт Хорватын Марко Драсковичийг буулгаж авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Недерландын Ван Хартеныг буулгаж авчээ. Тэгвэл хагас шигшээд Казахстаны бөх Гумар Киргизбайевтай барилдана.

Бусад бөхчүүдийн хувьд 52 кг-д барилдсан Г.Ганцэцэг торгуулын тойрогт барилдаж байгаа юм. Манай Францын Лаураг ялж чадвал медалийн төлөө барилдахад нэг алхам ойртоно. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.