Б.Эрхэмбаяр Солонгосын Ан Баултай финалдана

Б.Эрхэмбаяр Солонгосын Ан Баултай финалдана

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадмын 66 кг-ын жинд аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялсан юм.

Харин  аваргын төлөө олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай өрсөлдөхөөр болоод байна. 52 кг-д барилдсан Г.Ганцэцэг торгуулийн тойрогт Францын Лауратай хүч үзсэн ч ялж чадсангүй. Хэрвээ ялсан бол хүрэл медалийн төлөө гарч ирэх боломжтой байсан билээ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.