Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ

Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ

Тайванийн Тайпей хотноо болж буй Универсиад наадмын өнөөдрийн барилдаанууд өндөрлөж, медальтнууд тодорлоо. Өнөөдөр 66 кг-ийн жинд барилдсан Б.Эрхэмбаяр Солонгосын бөх, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Ан Баултай финалдаж, мөнгөн медаль хүртсэн юм.


Ингэснээр Монголын жүдочид Универсиад наадмын анхны медалийг авлаа. Манай бөх Ан Баулд нэг базари үнэлгээгээр ялагдсан. Энэ жинд Оросын Абдула, Японы Исода Норихито нар хүрэл медаль хүртсэн. Маргааш 60 кг-ийн жинд Б.Мягмардорж, 48-д Г.Наранцэцэг нар барилдана.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.