Өнөөдөр П.Орхон тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Өнөөдөр П.Орхон тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Францын нийслэл Парист хотноо сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ эхэлсэн билээ.  Эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаанууд болсон. Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн барилдаан эхлэх юм. Өнөөдрийн хувьд эмэгтэйчүүдийн  55, 58, 63, 75 кг жингийн барилдаан болно.

55 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэгзодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо  ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарсан байна.  Түүнийг аргалбал Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. 

Харин 58 кг-д хүч үзэх  залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо.  Түүнийг ялбал энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсан нь хүлээж байна.

63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон зодоглож байгаа. Манай бөх  эхлээд Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзнэ. Ялсан тохиолдолд  Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ. П.Орхон тун боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нарын шилдгүүд байна. 

75 кг-д барилдах Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан эхний тойрогт эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдахаар болсон байна. Түүний хэсэгт ДАШТ-ий л медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй ихэнх шилдгүүд “чихэлджээ”. Урьдчилсан болон дагах барилдаанд маргааш монголын цагаар 16:00 эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.