Кайри Ирвинг Бостон Селтикс багт ирлээ

Кайри Ирвинг Бостон Селтикс багт ирлээ

Клевлэнд Кавалерс багийн холбон тоглогч Кайри Ирвинг солигдох хүсэлтэй байгаа талаар удирдлагууддаа мэдэгдээд байсан билээ. Солигдох гэж сар хугацаа өнгөрсөн ч багуудтай тохиролцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө  Бостон Сэлтикс авахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Тус солилцохоогоор Бостон Азиа Томас, Жэй Краудер, Зизич, Брүүклин Нэтс 2018 оны драфтын эрхүүдийг өгч байгаа бөгөөд үүнийг оронд Кайри Ирвинг авч байгаа билээ.

Кайри Ирвинг 25.2 оноо, 5.8 дамжуулалт, 3.2 самбар дунджилсан бол Бостон гол тоглогч Азиа Томас 28.9 оноо, 5.9 дамжуулалт, 2.9 самбараас бөмбөг авалтыг нэг тоглолтод үзүүлж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.