Харри Кейн дубль хийж, Англи хожлоо

Харри Кейн дубль хийж, Англи хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө гурван хэсгийн тоглолт болсон. Тэгвэл F хэсгийг тэргүүлж байсан Английн шигшээ долдугаар тойрогт Мальтын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 17 оноотой болж, тэргүүллээ хадгалж байгаа юм.

Тоглолтын 53, 90 дэх минутад Харри Кейн хоёр гоол оруулж, дубль хийсэн. Түүний дунд Райн Бертран 85, Уэлбек 90 дэх минутад нэг нэгийг нэмсэн байна.

Тэгвэл тэргүүлэгчийн араас нэхэж байгаа Словакийн шигшээ талбайдаа Словеныг талбайдаа хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 15 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа. Харин хожигдсон Словен 11 оноотой үлдлээ.  Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 81 дэх минутад Мевля өөрийнхөө хаалганд оруулж, талбайн эздэд тус болжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Литва болон Шотландын хооронд болж, талбайн зочин баг 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 11 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 25 дахь минутад Армстронг тооны харьцааг нээж, Робертсон 30, Макартур 72 дахь минутад нэг нэгийг нэмжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.