Герман С хэсгээс нэгээр гарах нь тодорхой боллоо

Герман С хэсгээс нэгээр гарах нь тодорхой боллоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө С хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байгаа Германы шигшээ баг долдугаар тойрогт Чехийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа.

Ингэснээр 21 оноотой болж, 100 хувийн амжилттай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Мөн дараагийн тойрогт ганц хожиход л үлдсэн тоглолтуудаас үл хамаарч хэсгээ тэргүүлэх нь тодорхой болох юм. Энэ удаагийн тоглолтын 4 дэх минутад Тимо Вернер тооны харьцааг нээсэн. Харин 78 дахь минутад Дарида тэнцүүлсэн боловч Хуммельс 10 минутын дараа хожлын гоол оруулжээ.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж буй Хойд Ирландын шигшээ баг Сан-Мариногийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 16 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа. Тоглолтын 70, 75 дахь Мадженнис хоёрыг оруулсан байна. Харин 78 дахь минутад Дэвис торгуулын цохилтоос нэгийг нэмжээ. Сан-Марино одоогоор ганц ч хожил авч чадаагүй байгаа.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Норвеги болон Азербайжаны хооронд болж, талбайн эзэд 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 32 дахь минутад Жошуа Кинг торгуулын цохилтоор нэгийг хийсэн бол 59 дэх минутад Азербайжаны хамгаалагч Садыгов өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан байна. Энэ хоёр баг 4, 5 дугаар байрт бичигдэж байна, одоогоор.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.