Серби хэсгээ тэргүүлж, Ирланд нэхэж байна

Серби хэсгээ тэргүүлж, Ирланд нэхэж байна

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн D хэсгийн тоглолтууд сонирхолтой өрнөж байна. Өнгөрсөн шөнө хэсгийг 12 оноотой тэргүүлж байсан Сербийн шигшээ талбайдаа Молдавыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.

Тоглолтын 20 дахь минутад Гачинович тооны харьцааг нээж, Коларов 30, Митрович 81 дэх минутад нэг нэгийг нэмж, гүйцээжээ. Хожигдсон Молдав 2 оноотой сүүл мушгиж байна.

Тэгвэл Сербитэй адилхан оноотой явсан Ирландын шигшээ энэ тойрогт Гүржийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 13 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Гүрж харин ердөө л 4 оноотой боллоо. Тоглолтын 4 дэх минутад Даффи тооны харьцааг нээсэн ч 34 дэх минутад Казаишвили тэнцүүлж дөнгөжээ.

D хэсгээс дэлхийн аваргын эрхээ авахын төлөө тэмцэж байгаа Уэльсийн шигшээ энэ удаад Австрийг 1:0-ээр талбайдаа хожлоо. Ингэснээр 11 оноотой болж, Ирландын бүдрэлтийг сайн ашиглалаа. Үлдсэн гурван тойрогт сайн үзэхэд Уэльс хэсгээ тэргүүлэх ч онолын боломж байгаа. Учир нь дараагийн тойрогт Ирланд талбайдаа Сербитэй үзнэ. Тэргүүлэгч хоёр багийн аль нэг нь, эсвэл хоёулаа ч оноо алдах магадлалтай. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн ганц гоолыг 74 дэх минутад Бен Вудберн оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.