Испани талбайдаа Италийг хожиж, G хэсгийг тэргүүлж байна

Испани талбайдаа Италийг хожиж, G хэсгийг тэргүүлж байна

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн 7 дугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө үлдсэн гурван хэсгийн тоглолтууд болсон. Тэгвэл G  хэсэгт адил оноотой явж байсан Испаний болон Италийн багууд энэ тойрогт учраа таарлаа. Энэхүү тоглолтод Испанийн баг өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан.

Ингэснээр 19 оноотой болж, хэсгээ ганцаар тэргүүлж эхэллээ. Харин Итали 16 оноотой үлдэж, хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 13, 40 Иско хоёрыг оруулсан бол Мората 77 дахь минутад гүйцээжээ.

Энэ хэсэгт тун ч ширүүн өрсөлдөөн үзүүлж байгаа Албанийн шигшээ баг өнгөрсөн шөнө талбайдаа Лихтенштейны багийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, тэргүүлэгчдийн араас нэхэж байна. Харин Лихтенштейн одоогоор оноо авч чадаагүй байгаа. Тоглолтын 54 дэх минутад Роши тооны харьцааг нээсэн бол Аголи 78 дахь минутад гүйцээжээ.

 Хэсгийн гурав дахь тоглолт Израйль болон Македонын хооронд болж, зочин баг 0:1-ээр хожжээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Пандев оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.