Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн В хэсгийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа Швейцар энэ тойрогт Латвийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 24 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Үлдсэн хоёр тойрогт хожиж чадвал дэлхийн аваргад оролцох эрхээ шууд авна. Энэ удаагийн тоглолтын 9 дэх минутад эзэн багийн хамгаалагч Ванин өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Улмаар Жемаили 54, Родригес 58 дахь минутад нэг нэгийг нэмсэн байна.
Тэгвэл хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй Португалын шигшээ Унгарын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 21 оноотой болж, гурван онооны зөрүүгээ барьж үлдлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Андре Силва 48 дахь минутад оруулжээ.
Хэсгийн гурав дахь тоглолт Фарерын арал болон Андоррын шигшээн хооронд болж, талбайн эзэд 1:0-ээр хожсон.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.