Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ болж өндөрлөсөн билээ. Тэгвэл дэлхийн аваргын дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Дэлхийн аварга болсон бөх чансааны 2000 оноо нэмж авдаг. Харин мөнгөн медаль хүртвэл 1400  оноо авах учиртай. Гэх мэтээр чансааны оноо нэмэгдсэн учир шинэчлэн гаргаж байгаа юм.

Манайхаас эмэгтэйчүүдийн 48, 57 кг-д М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна. М.Уранцэцэгийн хувьд 4420 оноотой болж, Г.Отгонцэцэгээс 30 оноогоор илүү гарч, чансааны нэгдүгээр байраа эргүүлж авлаа. Харин дэлхийн аваргад түрүүлсэн Тонаки Фүна 3632 оноотойгоор гуравдугаар байр руу орж ирлээ.

57 кг-ын хувьд Д.Сумъяа 4732 оноотой жингийнхээ чансааг тасархай тэргүүлж байна. Түүний араас Ёшидо Цукаса 3930 оноотой хоёрдугаарт бичигдэж байна. Тэгвэл 63 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Б.Мөнгөнчимэг 2121 оноотой зургадугаар байрт бичигдэж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн хувьд Г.Болдбаатар аварга хүрэл медаль хүртсэнээр 2561 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирлээ. Харин Д.Амартүвшин гавьяат зургадугаар байрнаас найм руу ухарлаа. Харин  73 кг-д хүрэл медаль авсан Г.Одбаяр 2980 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна. 

Энэ удаагийн ДАШТ-нд +100-д барилдаж, хүрэл медалт хүртсэн Н.Түвшинбаяр аварга 1000 оноотойгоор чансааны 26 руу орж ирлээ.

Дэлхийн чансаа

Эрэгтэй 60

1 Такато Наохиса /4700 Япон/

2 Орхан Сафаров / 3464 Азербайжан/

3 Амиран Папинашвили / 3262 Гүрж/

4 Ганбатын Болдбаатар / 2561 Монгол/

...8 Дашдаваа Амартүвшин /2130 Монгол/

40 Баяраа Амартүвшин /643 Монгол/

56 Жагваралдорж Амарболд /450 Монгол/

66 кг

1 Абе Хифүми / 3900 Япон/

2 Тал Фликер / 3466 Израйль/

3 Ваза Маргвелашвили  / 2636 Гүрж/

...9 Довдон Алтансүх /1896 Монгол/

12 Даваадорж Төмөрхүлэг /1736 Монгол/

26 Ганболд Хэрлэн  /1050 Монгол/

73 кг

1 Хашимото Сойчи / 5250 Япон/

2 Рустам Оружав / 3950 Азербайжан/

3 Ан Чан Рим /3330 Солонгос/

4 Ганбаатар Одбаяр /2980 Монгол/

81 кг

1 Хасан Халмурзаев /2990 Орос/

2 Сайед Моллай /2912 Иран/

3 Франк де Вит /2872 Недерланд/

...15 Отгонбаатар Ууганбаатар /1742 Монгол/

16 Нямсүрэн Дагвасүрэн /1530 Монгол/

90 кг   

1 Александар Куколж /3670 Серби/

2 Неманья Майдов /3074 Серби/

3 Михаел Занк /2750 Словен/

...9 Гантулга Алтанбагана /2092 Монгол/

100 кг

1 Михайл Коррел /3348 Недерланд/

2 Елхан Маммадов /3154 Азербайжан/

3 Элмар Гасимов /2918 Азербайжан/

...56 Найдан Түвшинбаяр /421 Монгол/

64 Бунддорж Жанчивдорж /356 Монгол/

77 Хутаг Цогтгэрэл /261 Монгол/

+100 кг

 1 Дэвид Моура /4210 Бразил/

2 Тедди Ринер /3150 Франц/

3 Гурам Тушишвили /2780 Гүрж/

...9 Өлзийбаяр Дүүрэнбаяр /1951 Монгол/

26 Найдан Түвшинбаяр /872 Монгол/

Эмэгтэй 48 кг 

1 Мөнхбат Уранцэцэг /4420 Монгол/

2 Галбадрах Отгонцэцэг /4930 Казахстан/

3 Тонаки Фүна / 3632 Япон/

52 кг

1 Шишиме Ай /3900 Япон/

2 Мажлинда Келменди /3870 Косова/

3 Эрика Миранда /3380 Бразил/

...29 Чинтогтох Аззаяа /852 Монгол/

77 Бишрэлт Хорлоодой /240 Монгол/

57 кг

1 Доржсүрэн Сумъяа /4732 Монгол/

2 Ёшидо Цукаса /3930 Япон/

3 Хелен Ресевач /3360 Франц/

...32 Лхагватогоо Энхрийлэн /766 Монгол/

63 кг

1 Тина Трсенжак /4990 Словен/

2 Клариссе Агбегненоу /4702 Франц/

3 Катри Антербурзачер /3200 Австри/

...6 Балдорж Мөнгөнчимэг /2121 Монгол/

24 Болд Ганхайч /1050 Монгол/

70 кг 

1 Араи Чизуру /4690 Япон/

2 Юри Алвер /3550 Колумб/

3 Элвисмар Родригез /3388 Венесуэл/

...53 Цэнд-Аюуш Наранжаргал /380 Монгол/

78 кг

 1 Маяра Агуиар /3690 Бразил/

2 Натали Повелл /3662 Их Британи/

3 Гууси Стенхуис /3540 Недерланд/

+78 кг

1 Асахина Сара /4050 Япон/

2 Юү Сонг /2990 Хятад/

3 Кайра Саяит /2990 Турк/

...20 Баттулга Мөнхтуяа /1130 Монгол/

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.