Англид ганц л хожил хэрэгтэй

Англид ганц л хожил хэрэгтэй

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн 8 дугаар тойргийн хүрээнд F хэсгийн гурван тоглолт боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа Английн шигшээ баг энэ тойрогт араасаа хамгийн ойр нэхэж байсан Словакийг талбайдаа хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 20 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажууллаа. Харин Словак 15 оноотой үлдэж байгаа юм. Тоглолтын 3 дахь минутад Лоботка тооны харьцааг нээсэн. Тэгвэл Эрик Дайер 37 дахь минутад тэнцүүлж, Рэшфорд 59 дэх минутад гурван онооны үнэтэй гоол оруулжээ. Ингэснээр Англи 9 дүгээр тойрогт хожиход л ДАШТ-д оролцох эрхээ авна.

Хэсгийн хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа Словены шигшээ баг талбайдаа Литвыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 14 оноотой болж, Слоавкийн ар шилэн дээр дарж ирж байгаа юм. Литвын хувьд 5 оноотой, тавдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 25, 61 дэх минутад Иличич торгуулын цохилтоос хоёр гоол оруулсан. Улмаар Вербич 82, Бирса 90 дэх минутад нэг нэгийг нэмжээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Шотланд болон Мальтын шигшээн хооронд болж, талбайн эзэд 2:0-ээр хожлоо. Ингэснээр Шотланд 14 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Мальт одоогоор оноо авч чадаагүй байгаа. Тоглолтын 9 дэх минутад Берра тооны харьцааг нээж, Гриффитс 49 дэх минутад нэгийг нэмжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.