П.Орхонд Ланд-200 автомашин гардууллаа

П.Орхонд Ланд-200 автомашин гардууллаа

Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ болсон билээ. Энэ удаагийн дэлхийн аваргаас 63 кг-ын жинд өрсөлдсөн П.Орхон алтан медаль хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн. Тэгвэл түүний энэхүү амжилтыг үнэлж, өнөөдөр  Аваргууд Академи", ивээн тэтгэгч "Бат сол" компаниас түүнд 6363 дугаартай "Ланд-200" маркийн авто машин бэлэглэх ёслол боллоо. Мөн П.Орхоны анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр “Бат сол” компанийн захирал Батсайхан “Польшид тэмцээнд оролцож байх үед наадмын түрүү бөхөд машин бэлэглэж байсан. Тэр үед надад их спортын нэр хүндийг өргөж өгье гэдэг бодол төрсөн. Би Орхонтой нэгдүгээр сараас хойш хамт тэмцээнд дагаж явсан. Ямар их хүч, хөдөлмөр гаргаж байж амжилтад хүрдэг вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас их спортын үнэлэмжийг дээшлүүлэх хүсэлтэй байсан юм. Тэгээд тухайн үедээ би дэлхийн аваргад түрүүлбэл “Ланд-200” машин авч өгнө гэж амласан. Өнөөдөр амлалтдаа хүрч, машинаа бэлэглэсэндээ баяртай байна” хэмээн ярьсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.