Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн шигшээ баг талбайдаа Слоавакийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан билээ. Харин энэ тоглолтын үеэр зохисгүй авир гаргасан Деле Аллиг Европын хөлбөмбөгийн холбооноос Деле Аллиг торгож магадгүй байна.
Тэрбээр талбай дээр дунд хуруугаа гаргаж ёс бус үйлдэл гаргасан байна. Одоогоор яг ямар шалтгаанаас болж Англи залуу дунд хуруугаа гаргасан нь тодорхойгүй байгаа хэдий ч “Липерпүүл”-ийн экс хамгаалагч Мартин Шкртелт зориулсан байж магадгүй гэнэ.
Тоглолтын дараа Деле Алли өөрийн твиттер хуудсандаа "Нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Тэр үйлдэл бол миний сайн найз Кайл Уолкер болон бид 2-н тоглоом байсан юм шүү. Ямар нэгэн буруу сэтгэгдэл төрүүлсэн бол уучлалт хүсмээр байна. Сайхан ялалт байлаа" хэмээн жиргэсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.