Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн дэлхийн аваргаас Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө дээр буусан. Харин Г.Болдбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Н.Түвшинбаяр нарын бөхчүүд хүрэл медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа манай баг тамирчид дэлхийн 126 орноос багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан.
Тэгвэл дэлхийн аваргад амжилттай оролцсон Монголын жүдочид одоо 10:00 цагаас эх орондоо газардах гэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.