Хятадын Сияминь хотноо энэ сарын 14-17 нд Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болох гэж байна. Тив бүрээс шалгарсан хоёр шилдэг баг нийтдээ эм, эр тус бүр 16 баг тамирчид оролцоно. Монголын баг энэ оны 4 сард Малайз улсад болсон Азийн оюутны аваргын тэмцээнд түрүүлж эрхээ авсан.
Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Боргил, Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарын 4 тамирчин багтаж байгаа аж. Харин дасгалжуулагчаар С.Тулга ажиллах юм байна. Тэгвэл Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдыг хүлээн авч, тэмцээний урилга, онгоцны билетийг нь гардуулан өгч, захиа даалгавар үүргээ өгчээ. Монголын оюутны баг энэ сарын 13-нд Сияминь хотыг зорино.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.