“ПСЖ”-гийн довтолгооны гурвал гоолдож, 5 дахь хожлоо авлаа

“ПСЖ”-гийн довтолгооны гурвал гоолдож, 5 дахь хожлоо авлаа

Францын Лиг-1-ийн 5 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “ПСЖ” клуб “Метц”-ийн талбайд зочилж, өрсөлдөгчөө 1:5-аар буулгаж авлаа. Ингэснээр 15 оноотой болж, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна. Мөн “ПСЖ” 5 тойрогт 19 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлж байгаа билээ.

Тоглолтын 31, 75 дахь минутад Кавани хоёрыг оруулснаар 5 тойрогт 7 гоол хийж, мэргэн буучийн жагсаалтыг Фалькаогийн хамт тэргүүлж байна. Тэгвэл 59 дэх минутад Мбаппе нэгийг нэмсэн бол Неймар 69 дэх минутад улирлын 4 дэх гоолоо оруулжээ. Улмаар Лукас Моура 87 дахь минутад гүйцээжээ. Талбайн эздээс 37 дахь минутад Ривьер нэр төрийн ганц гоол оруулсан байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.