“Барселона” бутниргэж, “Реал Мадрид” дахин тэнцлээ

“Барселона” бутниргэж, “Реал Мадрид” дахин тэнцлээ

Испанийн Ла лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг хоёр хожилтой тэргүүлж явсан “Барселона” клуб энэ тойрогт талбайдаа “Эспаньол”-ыг хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хүснэгтийг дангаар тэргүүлж байна.

Тоглолтын 26, 35, 67 дахь минутад Месси гурван гоол оруулж, хет-трик хийсэн юм. Ингэснээр 3 тойрогт 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Түүний араас 87 дахь минутад Пике нэгийг оруулсан бол Луис Суарез 90 дэх минутад гүйцээжээ.

Харин “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Леванте”-г талбайдаа хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ийнхүү хоёр дараалж тэнцсэнээр 5 оноотой болж, 7 дугаар байр руу ухарлаа. Бусад тоглолтуудаас хамаарч 9, 10 дугаар байр руу  ч ухарч магадгүй нь. Тоглолтын 12 дахь минутад Иви Лопес тооны харьцааг нээсэн бол Васкес 36 дахь тэнцүүлжээ.

Бусад тоглолтын үр дүн

Валенсия 0-0 Атлетико

Севилья 3-0 Эйбар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.