“Хоффенхайм” талбайдаа “Байерн”-ыг буулгаж авлаа

“Хоффенхайм” талбайдаа “Байерн”-ыг буулгаж авлаа

Германы Бундес лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Боруссия Дортмунд” клуб “Фрайбург”-ийн талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр 7 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тэгвэл “Хоффенхайм” клуб энэ тойрогт талбайдаа “Байерн Мюнхэн”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ийнхүү тэд 7 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 27, 51 дэх минутад Марк Ут хоёрыг оруулж, багтаа ялалт авчирсан байна. Мөн тэрбээр 3 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Бусад тоглолтын үр дүн
Вольфсбург 1-1 Ханновер

Майнц 3-1 Байер

Аугсбург 3-0 Кёльн

Боруссия Мюнхэнгладбах 0-1 Айнтрахт

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.