Харүмафүжи Д.Бямбадорж хоёр давлаа

Харүмафүжи Д.Бямбадорж хоёр давлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё хоёр дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зүүнийг магнайлж барилдаж байгаа бөгөөд Хакүхо М.Даваажаргал, Кисенасато, Какирюү М.Ананд нар бэртлийн улмаас  есдүгээр сарын тэмцээнийг өнжиж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Точиношинтэй барилдаж шитанаги мэхээр давж хоёр даваатай боллоо. Харин Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдаж өвдөг шороодож хоёр унаатай боллоо.

Маргааш Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдах бол Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 0-2
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 2-0
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 1-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.